Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Оросын Холбооны Улс болон Европын Холбооны улсуудаас тээвэрлэх хэмийн горимтой ачааны тээвэр
2020.12.07, даваа     3294

КОВИД-19 цар тахлын улмаас ОХУ болон ЕХ-ны улсуудаас автомашинаар тээвэрлэх тээврийг Монгол улсын Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхийг хязгаарласантай холбоотойгоор хэмийн горимтой тээвэрлэгдэх ачааг төмөр замаар хэмийн горимтой чингэлэгээр тээвэрлэх үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.

Хэмийн горимтой тээвэрлэлтийн төрөл:

  • ЕХУ-с чингэлэг болон цуглуулбар ачааны тээвэр
  • ОХУ-с чингэлэг тээвэр

Хэмийн горимтой ачаанд тавигдах шаардлага:

  • ЕХУ-с ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд хориг тавигдаагүй ачаа
  • ОХУ-с бүх төрлийн хэмийн горимтой ачаа

Хэмийн горимтой ачааны төрөл:

  • Эм, эмнэлгийн хэрэгсэл
  • Хүнсний бүтээгдэхүүн

Үнийн санал авахдаа:

  • Ачаа авах газрын хаяг
  • Цуглуулбар ачаанд: сав баглаа боодлын хэмжээ (урт, өргөн, өндөр), жин, тоо ширхэг, давхарлах болон давхарлахгүй байх ачилтын зааварчилгаа
  • Чингэлэг: 20' болон 40’ футын хэмийн горимтой чингэлгийн аль нь болох
  • Барааны БТКУС буюу HSC зайлшгүй шаардлагатай
  • Агуулах болон тээвэрлэлтийн явцад тавигдах хэмийн горим
     
    Манай борлуулалтын мэргэжилтнүүдтэй ЭНД дарж холбогдоно уу.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн