Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
2020.12.14, даваа     2165

2020 оны 11 сарын 24-ний өдрөөс хойш Эрээнээс Замын-Үүд руу чиглэсэн автоор ирж буй ачаануудыг зөвхөн хоёр талын PCR шинжилгээ өгч үүний дараа 21 хоног тусгаарлалтанд байсан 50 Монгол жолооч Эрээн руу гарч ачаануудыг дарааллын дагуу оруулж ирэх шийдвэр Эрээний талаас гаргасан бөгөөд одоогоор ийм шаардлага хангасан 18 жолооч л тээвэрлэлт хийж байгаа тул Эрээн талд Монгол руу орох ачааны урт дараалал үүсч авто замаар БНХАУ-аас гарч буй экспорт болон бусад улсаас ирж буй транзит ачааны тээвэрлэлтийн хугацаа удаашрах нөхцөл байдал үүсээд удаж байгаа билээ.

50 жолоочийг гүйцээж нэмэлтээр гарах 32 жолоочийн 21 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусч 2020 оны 12 сарын 15-наас ачаа тээвэрлэлтэнд гарах эрхтэй болж байгаа гэсэн нааштай мэдээг бид авлаа.

Иймээс маргаашаас Эрээн-Замын-Үүд хоорондын тээвэрлэлтийн хурд нэмэгдэж, олон хоногоор хил дээр гацсан ачаанууд Замын-Үүдэд орж ирэх төлөвтэй байна.

Бид болж буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн