Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЦАГААН САРЫН АЧАА ТЭЭВЭРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
2021 оны 1-р сарын 14. Пүрэв гариг.     418

Манай улсаас гадна Өмнөд Азийн олон орнууд уламжлалт цагаан сарын баярыг нэгээс хоёрдугаар сард буюу хаврын эхэн сард тэмдэглэдэг билээ. Энэ жилийн цагаан сар 2 дугаар сарын 12нд болох бөгөөд Цагаан сарын үеэр Хятад, Тайвань, Малайз, Индонез, Вьетнам, Сингапур, Өмнөд Солонгос, Төвд орнуудын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч компаниуд, ачаа тээврийнхэн болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа бүрэн зогсдог.

Хэдийгээр энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас Солонгост 2р сарын 11-12, Хятадад 2р сарын 11-17, Тайвань, Вьетнамд 2р сарын 10-16, Төвд, Сингапурт 2р сарын 12-13 хүртэл цөөн өдрүүдээр амарч байгаа  боловч олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд 10-аад хоногийн өмнөөс ажлын ачаалал үүсгэхгүйн тулд үйл ажиллагаагаа зогсоодог байна. Үүнээс улбаалан Хятад, Солонгос болон Азийн орнуудаас ирэх, мөн дамжин ирэх ачаагаа аль болох эрт захиалахыг зөвлөж байна.

Иймд нийтээр тэмдэглэх эдгээр өдрүүдэд зарим ачилтууд хойшлогдох, тээврийн хугацаа удаашрах, үнэ гарах хугацаа уртсах эрсдэлээс сэргийлж хугацаагаа төлөвлөн тээврийн захиалга, үнийн асуулгаа урьдчилан бидэнд өгч тээврийн үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Борлуулалтын мэргэжилтнүүд:

https://www.landbridge.mn/ContactUs.aspx

Холбогдох утас:

99900212

Цахимаар тээвэрийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

 

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн
HEADER TEXT
2021 оны 5-р сарын 10. Даваа гариг.     53
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс гаргасан мэдэгдэл
2021 оны 5-р сарын 4. Мягмар гариг.     421
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
2021 оны 4-р сарын 27. Мягмар гариг.     301