Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ХИЛИЙН АЛТАНБУЛАГ БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРМЫН ТАЛААР
2021.02.05, баасан     1699

 

Улсын Онцгой Комиссын 2021 оны 2р сарын 3ны 626р тоот шийдвэрийн дагуу “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлээр ажиллана гэжээ. Үүнд:

1. Засгийн газрын 2021 оны 8 дугаар тогтоолын дагуу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зөвхөн хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автомашиныг хилээр нэвтрүүлэх, хүнс болон эмийг өөр бусад бараатай хамт нэг автомашинд тээвэрлэхгүй байх;

2. Хилээр нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн жагсаалтыг гарган Шуурхай штабаар дамжуулан хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудад өгч, дотоодын тээвэрлэлтэд ажиллах чирэгч тээврийн хэрэгсэл, жолооч нарын бэлтгэлийг хангуулах;

3. Хүйтний улиралд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд гаалийн бүрдүүлэлт хийх, ариутгал халдваргүйтгэлийг бүрэн гүйцэтгэх боломж, хүчин чадалд нийцүүлэн нэг удаагийн татан авалтаар өдөрт 30-40 автомашиныг хилээр нэвтрүүлэх, чиргүүл солих, ачаа барааг хүлээн авах ажиллагааг зохион байгуулах;

4. Засгийн газрын 2021 оны 8 дугаар тогтоолд заасны дагуу хилийн Алтанбулаг авто замын боомтоор долоо хоногт 1 удаа нэвтрүүлэх гарагийн өдрийг Улсын онцгой комиссоос ирүүлсэн тээврийн хэрэгслийн жагсаалт болон тээврийн зохицуулалт хариуцсан байгууллагын саналыг үндэслэн, ОХУ-ын хилийн боомтын байгууллагатай зөвшилцөж Алтанбулаг авто замын боомтын зөвлөлөөс тогтоож, боомт дахь байгууллагуудын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах;

5. Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журмыг худалдаа, тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

6. Хилийн Аптанбулаг авто замын боомтод хилийн хяналт, авто тээврийн байгууллагын ажилчдын ажиллах сууц барих, ариутгалын цэг байгуулах, чиргүүл солилцох талбайг камержуулах ажлыг шуурхай, чанартай хийж гүйцэтгэх.


 

8р тогтоол: https://www.legalinfo.mn/law/details/15902?lawid=15902

https://www.landbridge.mn/Default.aspx?page=136&news_id=2203

Борлуулалтын мэргэжилтнүүд:

https://www.landbridge.mn/ContactUs.aspx

Холбогдох утас: 99900212

Цахимаар тээврийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn/

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн