Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ЧУХАЛ 5 ҮЕ
2021 оны 2-р сарын 10. Лхагва гариг.     366

 

Цагаан сар

Цагаан сар нь Азийн олон улсуудын хувьд харилцан адилгүй хугацаанд жил бүр тэмдэглэдэг уламжлалт баяр бөгөөд энэхүү баярын үеэр дэлхийн хүн ам хамгийн ихээр шилжин хөдөлж байдаг.

Эдгээр цагаан сарын баяруудаас хамгийн том, мөн хамгийн нөлөө бүхий нь Хятадын цагаан сар бөгөөд энэ үеэр бараг л бүх үйлдвэрүүдийн үйл ажиллагаа ойролцоогоор 7 хоног бүрэн зогсдогоор барахгүй эргээд хэвийн үйл ажиллагаандаа ороход бүтэн сарын хугацаа шаарддаг байна.

Энэ үед зорчигч тээврийн ачаалал оргил цэгтээ хүрдэг ба түүнчлэн ачаа тээврийн салбар ч маш их эрэлттэй болдог.  Энэ үеэр зөвхөн чингэлэг тээвэр даруй 50% нэмэгддэгээс л харах боломжтой.

Бразилийн багт наадам /Carnival/

Карнивал нь Лент /буюу Улаан Өндөгний баярын өмнөх 6 долоо хоногийн хугацаа/-н өмнө тохиох олон нийтийг хамарсан томоохон багт наадам юм. Энэ баяраар гудамжны жагсаал, үдэшлэгүүд зохиогддог бөгөөд дэлхийн олон үндэстэн энэхүү ёслолыг тэмдэглэдэг. Эдгээрээс хамгийн алдартай нь Бразилд болдог ба 3 сарын 1-нээс 6 хүртэл бүтэн долоо хоног тэмдэглэдэг байна.

Бразил нь Латин Америкын эдийн засгийн хамгийн том бөгөөд дэлхийн эдийн засгийн 8 дахь том бүс энэхүү баярын улмаас дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг байна. 

Нэг талаас, дэлхийн эдийн засгийн томчуудын /Бразил болон Хятадын/ энэхүү 2 том баяр нь хоорондоо маш ойрхон тохиодог бөгөөд урт хугацаанд үргэлжилдэг тул дэлхий даяараа үйлдвэрлэл, тээврийн салбарууд үүнтэй зохицож үйл ажиллагаагаа төлөвлөх шаардлагатай тулгардаг.

Амралтын улирал

Дэлхийн аль ч улс оронд зуны улирал бол амралтын улирал /7 болон 8 сар/ байдаг тул хаанаас хаашаа тээвэрлэж байгаагаас үл хамааран тээврийн салбарын үйл ажиллагаа үүнд тааруулан төлөвлөхийг шаарддаг. Ялангуяа хоол хүнс, тариалангийн холбогдолтой ачаа бараа тээвэрлэх хэрэгцээ энэ үед огцом нэмэгддэг. Бөгөөд цаг агаар болон бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан тээвэрлэх нөхцөл ч нилээн чухал асуудал болдог.

Хар баасан гариг / Кибер даваа гариг

Энэхүү 2 том үйл явдлыг дэлхий даяар олон сая хэрэглэгчид хоног тоолон хүлээж байдаг. Америкаас эхлээд Англи, Мексик болон бусад олон орны хэрэглэгчид 2хон өдрийн хугацаанд асар их хэмжээний мөнгийг худалдан авалтанд зарцуулдаг. Жишээлбэл 2018 оны Хар баасан гаригаар зөхөн АНУ-ын хэрэглэгчид 24 цагийн дотор 5 тэр бум ам.доллар, Их Британийх 2 өдрийн дотор 7 тэр бум фунтаар худалдан авалт хийсэн баримт бий. Энэхүү том худалдааны үйл явцад бэлдэж зарим дэлгүүрүүд бүр 9 сард тээвэрлэлтээ хийж бараагаа нөөцөлдөг байна.

Зул сар / Шинэ жил

Хоорондоо тавхан өдрийн зайтай тохиох энэхүү 2 том баярын аль нэгийг /эсвэл хамтад нь/дэлхийн бүх улс тэмдэглэдэг. Дээр дурьдсан баяруудын адилаар энэхүү баяраар бүх нийтээрээ амрах нилээн хэдэн өдрүүд тохиохоос гадна. Зорчигч болон ачаа тээврийн эрэлт хэрэгцээ оргил цэгтээ хүрдэг нь эртнээс төлөвлөөгүй нэгний уур бухимдлыг барах нь бий.

Эдгээр 5 баяр ёслол, арга хэмжээний үе Дэлхийн зорчигч болон тээврийн салбарт хамгийн их нөлөө үзүүлдэг 5 мөчлөг билээ. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засгийн бүх салбарууд хоорондоо харилцан биенээсээ хамааралтай /ялангуяа тээврийн салбартай бусад бүх салбар салшгүй холбоотой байдаг/ байдаг тул бид өөрсдийн аль салбарт үйл ажиллагаа явуулдагаас үл хамааран энэхүү 5 чухал мөчлөгийг эртнээс төлөвлөж хэвийн ажиллах нөхцөлөө бүрдүүлэх нь нэн чухал юм.

 

 

 

Эх сурвалж: www.twill.net

 

Борлуулалтын мэргэжилтнүүд:

https://www.landbridge.mn/ContactUs.aspx

Холбогдох утас: 99900212

Цахимаар тээврийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn/

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн