Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
2021 оны 2-р сарын 18. Пүрэв гариг.     541

 

Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор 2021 оны 2р сарын 11-ний 6:00 цагаас 23-ны 6:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсний дагуу бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааны хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллагууд болох Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-уудын гаргасан чиглэл, үүргийн хүрээнд Гаалийн хяналтын талбайнуудад ирсэн  “Хүнсний бүтээгдэхүүн; Түргэн муудах бараа бүтээгдэхүүн; Эм, эмнэлгийн хэрэгсэл; ТИР карнеттай ачаа /бүх төрлийн ачаа/, Нефтийн бүтээгдэхүүн; Бүх төрлийн экспортын бүтээгдэхүүн, Уул уурхайн тоног төхөөрөмж” зэрэг бараа, бүтээгдэхүүнүүдээс бусад ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийхийг хязгаарлаад байгаа билээ.

 

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар 02 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор  малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.

 

Эх сурвалж:

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar

 

 


 

Борлуулалтын мэргэжилтнүүд:

https://www.landbridge.mn/ContactUs.aspx

Холбогдох утас: 99900212

Цахимаар тээврийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn/

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн