Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
БҮХ ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЛГОЛТ ХИЙГДЭНЭ
2021.02.22, даваа     1450

 

Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааны хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллагууд болох Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-уудын гаргасан чиглэл, үүргийн хүрээнд Гаалийн хяналтын талбайнуудад ирсэн  “Хүнсний бүтээгдэхүүн; Түргэн муудах бараа бүтээгдэхүүн; Эм, эмнэлгийн хэрэгсэл; ТИР карнеттай ачаа /бүх төрлийн ачаа/, Нефтийн бүтээгдэхүүн; Бүх төрлийн экспортын бүтээгдэхүүн, Уул уурхайн тоног төхөөрөмж” зэрэг бараа, бүтээгдэхүүнүүдээс бусад ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийхийг хязгаарлаад байсан билээ. 

 

2021 оны 2р сарын 17ны Засгийн газрын шийдвэрийн дагуу 2р сарын 23ны өдрөөс бүх төрлийн бараа бүтээгдэхүүний олголтыг хийхээр болсон. Гааль хяналтын талбайнууд энгийн хуваариар ажиллаж байна. 


 

Борлуулалтын мэргэжилтнүүд:

https://www.landbridge.mn/ContactUs.aspx

Холбогдох утас: 99900212

Цахимаар тээврийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn/

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн