Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
2021.03.30, мягмар     1426

 

Монгол улсад төдийгүй дэлхийн нийтэд тархсан Корона вирусийн халдвараас шалтгаалан бид бүхний өдөр тутмын ажил амьдралд урьдчилан харах аргагүй нөхцөл байдал, саад бэрхшээл учирч байгаагаас олон орны нутаг дэвсгэр дамжин хийгддэг, хүний хүчин зүйл, бодит оролцоо ихээхэн шаарддаг улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байгаагийн дотор хөрш орнуудын хилийн боомтуудад үүссэн асуудал бидэнд хамгийн ихээр нөлөөлж байгаа билээ

2021 оны 3 сарын 22-нд Замын –Үүдэд короновирусийн 2 тохиолдол илэрсэн, БНХАУ-ын Эрээн боомтын гаалийн хашаанд мах ачсан тээврийн хэрэгсэл шатсан хэргийг Төв газраас шалгаж байгаа зэргээс шалтгаалж Замын-Үүдээс Эрээн рүү хоосон машинууд хил нэвтрэхийг тодорхойгүй хугацаагаар зогсоож Замын-Үүд талдаа хоосон машины бөөгнөрөл үүссэнээс Эрээн хотод автомашины хомсдол үүсч, үүнээс үүдэн тээвэрлэлтийн хугацаа удааширч байна.

Эрээнд суугаа Монгол улсын консул Эрээний ГХХ-ийн даргатай уулзан Эрээн боомт хэзээ Замын-Үүдээс автомашины таталтыг хэвийн болгох нь тодорхойгүй байна гэсэн мэдээг өгсөн. Түүнчлэн Замын-Үүдэд 3 сарын 30 эсвэл 4 сарын 1-с эхлэн тээвэрлэлт хэвийн үргэлжлэх магадлалтай гэх мэдээлэл байгаа ч энэ талаар эрх бүхий байгууллагаас өгсөн баталгаатай мэдээлэл алга байна.

Иймд харилцагч та бүхэн нөхцөл байдлыг харгалзан захиалгаа хийнэ үү.

Нөхцөл байдалтай холбогдолтой мэдээллийг бид танд цаг алдалгүй хүргэх болно.

 

 

 

Борлуулалтын мэргэжилтнүүд:

https://www.landbridge.mn/ContactUs.aspx

Цахимаар тээврийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn/

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн