Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
2021.04.27, мягмар     1320
Синьган боомтод ирсэн ачааны хөдлөх хугацаа удааширч, бөөгнөрөл үүсээд байгаа талаар бид хамтран ажиллагч агентуудаас тодруулга авч та бүхэнд хүргүүлж байна.
 
2021 он гарснаас хойш Хятадын төмөр замаас сар бүрийн ачаа тээвэрлэлтэд гаргаж өгөх вагоны тоог хөрш орнуудын хэрэгцээ шаардлага, мөн хилийн өртөөнүүдийн нөхцөл байдлыг харгалзан тухайн орны төмөр замтай зөвшилцөж гаргаж байгаа бөгөөд энэхүү тооны дагуу сард 3 удаа Хятад дахь тээвэр зуучийн компаниудад вагон хангалт хийж байгаа.
 
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтээс шалтгаалж Хятадын төмөр замаар тээвэрлэгдэх ачаа тээврийн урсгал сар ирэх тусам ихсэж байгаа бөгөөд Хятад улсаас Монголоор дамжин Европ руу чиглэсэн экспортын ачааны тоо огцом ихсэж Эрээний ойролцоох хилийн өртөөнүүд дээр их хэмжээний түгжрэл үүсээд байна.

Дээрх шалтгаануудын улмаас Хятадын төмөр замаас сар бүрийн вагон захиалгыг хангахуйц тооны вагон гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсч байна гэх шалтгаанаар сар бүрийн сүүлийн 10 хоногт вагон хангалт хангалтгүй, их хэмжээний ачаа Хятадын өртөөнүүд дээр бөөгнөрч байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал ойрын саруудад үргэлжлэх хандлагатай байна.
 
Өнөөдрийн байдлаар Хятадын Тяньжин өртөөнд вагон захиалганд орсон боловч вагон хангалтаас шалтгаалж гарч чадаагүй 1600 гаруй чингэлэг хүлээгдэж байна гэх мэдээллийг хамтран ажиллагч Хятад агентуудаас өгөөд байна.
Нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүргүүлэн ажиллах болно.



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн