Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс гаргасан мэдэгдэл
2021 оны 5-р сарын 4. Мягмар гариг.     638

“Улаанбаатар төмөр зам” ХНН нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Толгойт-Амгалан өртөө хоорондын 17,6 км замд 12 удаа, 2021 оны долдугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны аравдугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Мааньт-Оорцог энгэр зөрлөг хоорондын 53 км замд 27 удаа, нийт 70,6 км гол замд 39 удаа зам засварын төлөвлөгөөт ажлыг хийх болсныг мэдэгдэж байна.  Дээрх хугацаанд галт тэрэгний хөдөлгөөнийг нэг удаадаа 10 цагийн хугацаатайгаар зогсоож зам засварын төлөвлөгөөт ажлыг хийх болно.

Үүнтэй холбоотойгоор УБТЗ-аар тээвэрлэгдэх ачаа урсгал жигд биш болох, ачаа хүргэх хугацаа нэмэгдэх, нэг дор их хэмжээгээр ачилт, буулгалтын вагонууд ирэх тул ачаа илгээгч, хүлээн авагч, салбар зам эзэмшигч та бүхэн дээрх хугацаанд тээвэрлэлтэд үүсэх хүндрэлтэй асуудалд хүлээцтэй хандаж, ачилт, буулгалтыг түргэн шуурхай хийж гүйцэтгэх,  ажлын фронтоо нэмэгдүүлэх, техникийн хүчин чадлаа сайжруулах, буулгалтаар хүлээн авах вагон болон ачилтын хэмжээгээ тооцож тохируулах, хүний нөөц, ажлын зохион байгуулалтаа оновчтой болгох зэрэг өөрсдөөс шалтгаалах ажлуудыг урьдчилан зохион байгуулж хамтран ажиллахыг хүсч байна.

                                     “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн