Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гишүүдийн уулзалтын мэдээлэл
2021.05.19, лхагва     2071
Хурлын мэдээлэл
 
2021 оны 5 дугаар сарын 14-ны өдөр МТЗНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, УБТЗ ХНН-тэй онлайн уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар манай холбооноос Эрээн хот болон Эрээн хотын ойролцоох өртөөд, Синьган боомт дээрх Монголын импортын чингэлгийн тээвэрлэлтийн асуудал (Синьган боомт 2021 оны 5 сарын 14-ний байдлаар Монгол руу явах импортын ачаатай 51 галт тэрэг буюу 2800-3000 орчим чингэлэг байна гэсэг мэдээлэл Хятадын тээвэр зуучийн компаниудаас мэдээлсэн), Улаанбаатар хот дахь терминалууд дахь бөөгнөрөл ба хоосон чингэлгийн буцаалт, вагон чингэлгийн ариутгал халдваргүйжүулэлтийн асуудлыг УБТЗ-д тавьсаны дагуу бидэнд доорх хариултыг өглөө.
 
УБТЗ импортын чингэлэг хүлээн авахад бүрэн бэлэн, Хятадын төмөр замын товчооноос вагон тавьж өгөхгүй байгаагаас өнөөдөр Синьган боомтод чингэлэг ихээр бөөгнөрсөн байна. Синьган боомтод 1500 чингэлэг байх үед ГХЯ, ЗТХЯ, Хятад төмөр замын товчоонд галт тэргийн тоо нэмэх асуудлыг тавьсан ч өнөөдрийн хүртэл шийдвэрлэх хариу ирээгүй байна.
 
Улаанбаатар хот дахь терминалууд дээр бөөгнөрсөн хоосон чингэлгүүдийг, шаардлагатай бол УБТЗ терминалуудыг илүү цагаар ажиллуулан хоосон буцаалтыг шуурхай зохион байгуулж ажиллана. Уг зохион байгуулалтаар 5 сард хоосон чингэлэг буцаалтын явц жигдэрнэ гэж үзэж байна.
 
2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Толгойт, Амгалан, Бага-хангай өртөө дээр дунд засварын ажил эхэлсэн. Ирэх сараас их засварын ажил эхлэхтэй холбоотойгоор тээвэр зуучуудУБТЗ-дурьдчилан экспортын ачааны төлөвлөгөөгөө бодитой гаргаж өгөх шаардлагатай. УБТЗ нь зуучуудын ачааны төлөвлөгөөн дээр ундэслэн ээлжит зам засварын ажлын хажуугаар ачаа тээврийн хөдөлгөөнийг тасалдуүлахгүй зохицуулалт хийн ажиллах төлөвлөгөөтэй байна.
 
УОК-ын шийдвэрийн дагүү Улсын хилээр нэвтрэх ачаа, вагон, чингэлэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг 2020 оны 2 р сараас эхлэн хийж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас урд. хойд хил дээр ариутгалын цэг байгүулах үүрэг холбогдох байгууллагүудад өгсөнг бидэнд мэдэгдлээ.
 
Иймд дээрх асуудлуудын дагүу цаашид холбооноос дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
 
Эрээн хот, Синыан боомт, болон Хятадын бусад боомтуудаас ачилт хийгдэхгүй байгаатай холбоотойгоор Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Монгол Улсын Худалдаа Хөнгөвчлөлийн Үндэсний Хороо, Зам Тээврийн Хөгжлийн Яам, Гадаад Хэргийн Яам, МҮХАҮТ зэрэг байгууллагүудтай МТЗНХ нөхцөл байдлыг танилцуүлан уүлзалт зохион байгүулах;
 
БНХАУ-ын Боомтын захиргаа, Хятадын тээвэр зуүчийн холбоо, Хятадын Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагүудад хандан дээрх Монголын импортын чингэлгийн бөөгнөрлийн асуудал болон гал тэрэг нэмэх талаарх албан бичгийг хүргүүлэх;
 
Бидний зугээс коронавирусын халдвар аливаа байгууламж дотор нэмэгдэж байгаа ч гадаргуугаар тархах эрсдэл болон ачаа тээврийн хэрэгсэл дээр халдвар тээн дамжуүлах хэмжээнд хүрч байгааг нотлох мэдээ баримт байгаа эсэхийг дахин баталгаажуүлах үүднээс Улсын хилээр нэвтрэх ачаа, вагон, чингэлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийх шийдвэрийн үргэлжлэх хүгацаа, энэхүү шийдвэр дуүсгавар болох хугацааг тодруулахаар УОК-т хандахаар шийдвэрлэв.
 
Мөн экспортын ачаатай машин болоод хоосон чингэлэг ачсан машинуүдыг хуучин горимын дагуу нэг цуөаанд оруүлан хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх тал дээр ЗТХЯ-д албан хүсэлт гаргахаар боллоо.
 
Тээвэрлэлтийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг уед тээвэр зуүчууд Холбоондоо нэгдэж мэдээллээ цаг алдалгүй гарган өгч , бидэнтэй хамтарч ажиллахыг хүсч байна.
МОНГОЛЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
2021.05.14
 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн