Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Далайн тээврийн компанийн чингэлэгийн тээвэрлэлтийн үнийн өсөлтийн талаарх мэдээлэл
2021.05.19, лхагва     2203

БНХАУ-ын Синьган боомт дээрх тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх тодруулга:

Та бүхний мэдэж байгаачлан дийлэнх улсуудын боомт хотууд дээр далайн тээвэрлэгчийн хөлөг онгоц дүурэх, хуваарь өөрчлөгдөх, чингэлгийн хүрэлцээ бага байх зэрэг хүндрэлүүд 2020 оны сүүлээр гарч эхэлсэн бөгөөд одоог хүртэл эдгээр хүндрэлүүд арилахгүй байна.

Эдгээр хүндрэлүүдийг даван туулах. арилгах үүднээс далайн тээвэрлэгч (Shipping Lines) компаниудын зүгээс эрс өөрчлөлт бүхий хариу арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байгаа. Тиймээс тов болон дундад Азийн улс орнуудын тээвэрт ашиглагдаж байгаа өөрийн эзэмшилт түрээсийн чингэлгийн зардлаа өсгөх, ашиглалтын үнэгүй хугацааг багасгах замаар боомт хотууд дээрх чингэлгийн хүрэлцээг хангах зорилго тавин ажиллах гэж байгааг Хятадын тээвэр зуучийн компаниуд урьдчилсан байдлаар манай холбооны гишүүдэд мэдэгдээд байна. Үүний дагуу Монгол улсын дийлэнх далайн тээвэрлэлтийг гүйцэтгэгч COSCO Shipping Lines болон бусад далайн тээврийн компаннуд БНХАУ-ын Синьган боомтын нөхцөл байдлыг судлаад уг боомт дээр хөдлөхөөр хүлээгдэж байгаа чингэлгүүд, цаашид шинээр ирэх чингэлгүүдэд мөрдөгдөж байгаа үнийн тариф болон ашиглалтын нөхцөл буюу ашиглах үнэгүй хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна. Ойрын хугацаанд шннэчлэгдсэн үнийн тариф, чингэлэг түрээс болон ашиглалтын нөхцөлөө танилцуулах юм.

Энэхүү өөрчлөлтүүд нь тээвэр зуучуудын зохион байгуулж байгаа дараах тээврүүдэд нөлөөлөх бөгөөд нэгж тээвэрт тооцогдох өртөг өөрчлөгдөх нөхцөл байдал үүсээд байна. Үүнд:

  • Гуравдагч улсаас Синьган боомтоор дамжин COSCO Shipping Lines-аар тээвэрлэгдэх бүх чингэлгүүд,
  • Синьган боомтоор дамжин COSCO Shipping Lines -аар тээвэрлэгдэх БНХАУ-ын экспортын бүх чингэлгүүдэд хамаарах юм.

Иймд хүлээн авагч таны Синьган боомт дээр ирсэн, цаашид ирэх хуваарьтай байгаа COSCO Shipping Lines  болон бусад далайн тээврийн компаннуын чингэлгүүд дээр нэмэлтээр тээвэр, чингэлэг түрээс болон далайн тээврийн бичиг баримт өөрчлөх зэрэг зардлууд нэмэгдэх магадлалтай байгаа талаарх мэдээллийг гадаад агентууд тээвэр зуучуудад хүргүүлээд байна.

МОНГОЛЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
2021.05.13
 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн